МАХН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрээр намын гишүүдийн татварын хэмжээг тогтоожээ. Мөн намын гишүүддээ татвараа хураалгахыг уриалсан байна.

 

МАХН-ын Гүйцэтгэх товчооны тогтоолоор

 

МАХН-ын дарга -2.5 сая төгрөг

Дэд дарга- 1 сая

Нарийн бичгийн дарга, гүйцэтгэх товчооны гишүүд-100 000-300 000

Хяналт, ёсзүйн хорооны дарга-100 000

Хяналт, ёсзүйн хорооны гишүүн 50 000

Бага чуулганы гишүүн- 100 000

Түмтийн дарга-300 000

Мянгатын дарга-200 000

Зуутын дарга-20 000

Аравтын дарга 10 000

Жирийн гишүүд 2000 төгрөгийн татварыг сар бүр намдаа төлөхөөр шийдвэрлэжээ. МАХН 100 мянган гишүүнтэй гэнэ. Гишүүнчлэлийн татвар хураах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд татварын мөнгөөр намын анхан шатны нэгжээ бэхжүүлэх ажлыг хийх аж.