Францын зөнч, эмч, физикч, одон орон судлаач, орчуулагч, зохиолч Мишель Дэ Нострадам буюу Нострадамусын зөгнөлүүд үнэнтэй хамгийн ойр гэж дүгнэдэг. 2001 оны есдүгээр сарын 11-нийг, Гитлерийн сэргэн мандалтыг, Трампын ялалтыг хүртэл тэрээр зөгнөсөн байдаг. Нострадамус 1503-1566 оны хооронд амьдарч байсан хүн. Гэвч тэрээр 2017 онд болох, болж байгаа үйл явцыг ингэж зөгнөн хэлж байжээ.

 

 

1.Хятадын сэргэлт

 

 

Дэлхийн улс орнууд эдийн засгийн тэнцвэргүй байдалтай байгаа энэ үед Хятад улс /хүчирхэг гүрэн/ эдийн засгийн том алхам хийнэ гэж тэрээр зөгнөсөн байна. Нострадамусын зөгнөл үнэнд ойр. 2017 он бол Хятадын хувьд хүчирхэг гүрэн гэдгээ баталсан он болж байна.

 

 

2. Итали дахь санхүүгийн хямрал

 

 

Итали Улс санхүүгийн хямралын хохирогч нь болно. Ажилгүйдэл түвшин, зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Итали Улс нь Европын холбооны санхүүгийн хямралын "голомт” болно. Банкууд ээлж дараалан дампуурна. Гэвч энэ бол мөсөн уулын орой буюу санхүүгийн хямралын эхлэл гэж зөгнөжээ. Итали улс санхүүгийн гүн хямралд ороод байгаа. 2017 онд байдал бүрч дордоно гэдгийг алдарч зөнч олж харсан байна.

 

3. "Халуун” дайн

 

 

Нострадамус 2017 онд "халуун дайн” болно гэж зөгнөжээ. Энэ нь дэлхийн дулаарал, байгалийн баялгийн хомсдолтой холбоотой байж магадгүй. Гэхдээ терроризм дэлхийн хамгийн том аюул занал хэвээр байсаар байна. Терроризм бол байгалийн баялаг, газар нутгийн маргаанаас үүдэлтэй үйл ажиллагаа юм.

 

 

4. Латин Америк

 

 

2017 онд Латин Америкын хувьд тактикийн жил байх болно. Тэд "зүүн” чиг баримжааг дагаж, бүс нутагтаа үүсээд буй үймээн самууныг засахыг оролдоно гэжээ. Дэлхий бүхэлдээ баруун буюу АНУ тэргүүтэй баруун Европын орнууд, зүүн буюу Орос Хятад тэргүүтэй ШХАБ-ын гишүүн орнууд гэсэн хоёр хүчин хуваагдаад удаж байна. Тэгвэл Латин Америк ШХАБ-ыг дагах, тактик жил байх нь.

 

5. Америкийн нэгдсэн улс

 

 

АНУ бол дэлхийн хүчирхэг гүрэн. Гэвч 2017 онд улс төрчдийн авлига, үзэл суртлын ялгаа, өсөн нэмэгдэж буй тэгш бусын байдал зэрэг шалтгаануудаас болоод хүчирхэг байдлаа алдана гэж зөгнөжээ. Угаасаа АНУ хүчирхэг гүрнийхээ байр суурийг алдаад эхэлсэн. 2017 онд ч энэ байдал үргэлжлэх юм байна.

 

 

6. Нарны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ 

 

 

 

Нострадамус 2017 он гэхэд нарны эрчим хүч нь дэлхийн эрчим хүчний нөөцийг тодорхойлох болно гэж таамагласан байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрчим хүчний зардалыг хэмнэх, улс орнуудын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэжээ.

 

 

7. Сансрын аялал, жуулчлал 

 

 

2017 онд сансрын аялал жуулчлал бодит ажил болно. Гэхдээ дэлхийн тойрог замаас цааш аялах тухай ярихад арай эрт байна. Сансрын аяллын зорилго нь сар, солир судалгаа, ашигт малтмалын хайгуул биш гэж онцолжээ.

 

8. Украйн ба Орос

 

 

2017 онд Украйн, Оросын харилцаа сайжирна. Өөрөөр хэлбэл хоёр улс найрамдлын гэрээнд гарын үсэг зурна. Гэвч найрамдлын явц, дэлгэрэнгүй мэдээлэл нь нууц байх болно. Хоёр улсын найрамдлыг АНУ эсэргүүцэж, Герман болон Европын улсууд дэмжинэ гэж зөгнөжээ. /marketium.ru/