Өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдрал буцалсан бол энэ долоо хоногт ч бас улс төр халуун байх нь.

Учир нь энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших намууд нэр дэвшигчдээ  Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлнэ. Хуулиараа энэ сарын 11-ны дотор нэр дэвшигчдээ бүртгүүлсэн байх юм.

 

МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нарын нэрийг тодруулаад буй. Харин МАХН-ын нэо дэвшигчийн СЕХ бүртгэж авах эсэх асуудал нэн эргэлзээтэй байгаа билээ.