Монгол банканд тушаах алтын хэмжээ өссөөр байгаа. Тодруулбал,  2006.05.12-нд “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль” үйлчилж, 68%-ийн татвар авч эхэлсэн. Үүнээс болж 2006-2010 хүртэл алт тушаалтын хэмжээ буурсан. Харин 2011.01.01-ээс “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль”-ийг хүчингүй болгон, “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулан АМНАТ=5%+(0-ээс 5 хүртэл)% болсон.  Ингэснээр 2011-2013 он хүртэл алт тушаалтын хэмжээ өссөн. Улмаар 2014.01.24-нөөс “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан АМНАТ=2.5%+0% болсон. Ингэснээр 2014 оноос эхлэн Монголбанканд тушаах алтны хэмжээ өссөн.

Иргэд, аж ахуйн нэгж

2014 онд 12.7 тонн

2015онд 15.1 тонн

2016 онд 18.3 тонн алтыг тус тус Монголбанканд тушаасан байх юм.

 

Харин тушааж байгаа нь аж ахуйн нэгж биш хувь хүмүүс ажээ.

 

Цаашид иргэдийн алт тушаах явдал нэмэгдэхээр байгаа. Тиймээс иргэн ямар дарааллаар алт тушаах талаар дэлгэрүүлье.

Иргэн та өөрт байгаа алтны сорьцийг тогтоолгох учиртай. Үүний тулд  Үнэт металлын сорьцын хяналтын газарт хандаж алтныхаа сорьцыг тогтоолгоно. Үүний дараа ажлын өдрүүдэд 9.30-16.30 цагийн хооронд Монголбанканд иргэний үнэмлэхний хамт очно. Монголбанк таны алтыг авахдаа тухайн өдрийн Монголбанкны алт, мөнгө худалдан авах үнээр тооцож өдөрт нь төлбөр тооцоог хийдэг. Тооцоог хийхдээ тухайн иргэн, ААН-ийн данс руу хийдэг бөгөөд хийхдээ алтны төлбөр шилжүүлэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж алтны үнийн дүнгээс 2.5 хувь, мөнгөний үнийн дүнгээс 5 хувийг суутгадаг байна.

Алт тушаахдаа иргэн та дараах зүйлийг заавал мэдэж байх учиртай.

q  Хувиараа алт тушаах иргэдэд нэмэлт мэдээлэл өгөхөд Монголбанкны алт худалдан авах үнийг www.mongolbank.mn цахим хуудас болон 329677 утсаар лавлаж болно.

q  Монголбанк Лондонгийн алтны зах зээлийн ханшаар алт худалдан авдаг.

q  Алтны дэлхийн зах зээлийн үнийг Лондонгийн алтны зах зээл дээрхи үнээр тогтоодог. Үүнийг http://www.lbma.org.uk/pricing-and-statistics цахим хуудсаар орж харна.

q  Монголд алтны худалдаачид алтыг авахдаа гол төлөв цэн-гээр үнийг нь тогтоодог бол Монголбанк граммаар тогтоож байна.

q  Монголбанк ченжээс өндөр үнээр алт худалдан авдаг.

q  Төлбөр тооцоог өдөрт нь шилжүүлдэг байна.

q  Иргэд гол төлөв алтаа 3, 4 дүгээр улиралд, үүнээс 8, 9, 10 саруудад хамгийн их тушаадаг байна.  

Монголбанк зөвхөн нийслэлд л алт худалдан авдаг.  Цаашид орон нутагт алт худалдан авдаг болох ажиллаж байгаа юм байна. Ингэснээр орон нутгийн иргэд заавал нийслэлд ирж алт тушаах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл орон нутаг дахь арилжааны банкны салбараар дамжуулж алтаа тушаах боломжтой болох юм.