Оросын алдарт хар шидтэн Влад Кадони өчигдөр өглөө Монголд билээ.

Тэрбээр ирэнгүүтээ Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Влад Кадони нь  өчигдөр шөнө Налайхын замд шүглэсэн чөтгөр шулмасуудыг хөөх дом заслыг хийлээ.

 

Түүний Монгол дах айлчлалын чухал хэсгийн нэг нь дээрх ажил байсан бөгөөд олон хүний амийг авч одсон Налайхын замын тэр хавийн лус савдгуудтай холбоо тогтоон өөрийн хар шидийн хүчээр засал хийж, олныг гайхшруулсан юм. Ингэхдээ засал хийхийн тулд  гагцхүү тахиагаар өргөл өргөх гэсэн хэдий ч  үнэндээ тэр хавийн сахиусууд догширч түүнийг хүлээн авахгүй байсан тул өөрийн гарын судсыг хутгаар зүсэн ханаснаар цусаар будагдсан тэр аймшигт газрыг номхруулжээ.

Оросын нэрт хар номтон Влад Кадони бол “Ярьдаг биш, үйлддэг хүн” гэдэг. Тэрбээр дээрх засалдаа ямар нэг тайлбар хийхийг хүсээгүй бөгөөд “Заслын үр дүн бүх зүйлийг харуулах болно, Налайхын иргэд ирээдүйд миний биед баярлах болно” хэмээн хэлж байв.

Түүний нүдэнд хамгийн түрүүнд Налайх хавийн газарт их хэмжээний цус харагдсан учир энэ том хэмжээний заслыг хийсэн ч гэлээ Налайх дүүрэг ганцхан энэхүү асуудал биш ард иргэдийн амьдралын түвшин доогуур, архидалт, ажилгүйдэл ихтэй мөн сүүлийн үед хүн амины онц ноцтой хэргүүд ихээр гарч, Налайхын уурхайд ч мөн олон тооны осол аваар гарах болжээ. Дээрх асуудлуудыг бүгдийг багтаан хийсэн Оросын нэрт зөн билэгчийн засалд талархах хүмүүс сэтгэлээ үгээр хэлж чадалгүй үлдсэн.

Энэхүү заслын дараа түүний гар их хэмжээний цус алдаж, Монголчууд бидний төлөө өөрийн их ч энерги, их ч хүчээ зарцуулж байгаад бид түүнд талархах ёстой. Энэ үед Влад Кадонийг Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, удирдлагууд хүлээн авч уулзан баярласан сэтгэлээ илэрхийлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ЗЦГ-ынхан түүнийг дагалдан явсан юм.

Харин түүний айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр орой 19.00 цагт Зайсан дах Буган Халиун ресторанд түүний лекц , V.I.P хүлээн авалтыг зохион байгуулна. Айлчлалын ерөнхий зохион байгуулагч “Оюунлаг Язгууртан” ТББ-ынханд Влад Кадонигийн лекцийг сонсох хүсэлтэй хүмүүсийн дараалал урт цуваа үүсгээд байгаа гэнэ.

Д.Ана