“Форбес” сэтгүүлээс Трансперенси Интернейшнл, Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн Банк зэрэг 6 байгууллагын судалгаанд үндэслэн “Бизнес эрхлэхэд тохиромжтой улс”-ыг эдийн засгийн 11 үзүүлэлтээр байр эзлүүлснээ зарласан байна.

 

Энэхүү 11 үзүүлэлтэд өмчлөх эрх, инноваци, татвар, технологи, авлига, эрх чөлөө (хувь хүний, худалдаа, валют), хүнд суртал, хөрөнгө оруулагч- дын хамгаалалт, хөрөнгийн зах зээлийн чадварын үзүүлэлт зэрэг багтжээ. 2006 оноос хойш 11 дэх удаагаа жил бүр шалгаруулж буй энэ жилийн жагсаалтад нийт 139 орон хамрагдсанаас Швед улс тэргүүлсэн бол АНУ өмнөх жилүүдээс нэг байраар хойшоо ухарч 23 дугаар байрт жагссан байна.

 

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Швед улс эдийн засаг дахь төрийн дарамтыг багасгаж, төсвийн зардлыг танаж, нийгмийн халамжийн бүтцийг сайжруулахад гол анхаарлаа хандуулсан нь энэхүү жагсаалтыг тэргүүлэх амжилт болжээ. Мөн сүүлийн жилүүдэд Засгийн газраас нь ажилгүйдлийг багасгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг эрчимтэй өрнүүлжээ. Татвар бол аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн голлох тулгуур болдог. Швед улс өв залгамжилсан хөрөнгөд ногдуулах татварыг танаж, өмчилсөн хөрөнгөд тавих тат- варыг нэмэгдүүлж, эрчим хүчний татварыг өсгө- сөн бөгөөд энэхүү Татварын шинэчилсэн хууль нь 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдреөс хэрэгжиж эхэлсэн аж.

 

Түүнчлэн Швед нь дэлхийд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанараараа тэргүүлэгч орны нэг бөгөөд дэлхийд танигдсан олон брэнд бүтээг- дэхүүний өлгий нутаг юм. Тухайлбал “Volvo", “Electrolux”, “Ericsson", “Н&М” зэргийг нэрлэж болно. Мөн жижиглэн худалдааны томоохон үйлдвэрлэгч IKEA брэндийг 1943 онд тус улсад үндэслэж, үйлдвэрлэж эхэлж байжээ.Энэхүү жагсаалтын хоёрдугаар байрд Шинэ Зеланд жагссан байна. Шинэ Зеландын ДНБ 147 тэрбум ам.долларт эргэлддэг жижиг эдийн засагтай ч сүүлийн 30 жилд чөлөөт эдийн засагт шилжсэнээр олон өөрчлөлтийг авчирчээ. Шинэ Зеландад харилцаа холбоо, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт төрийн оролцоо их ч хөрөнгө оруулагчдын хамгаалалт болон төрийн үйлчил- гээний хүнд сурталгүй үзүүлэлтийг тэргүүлж, хоёрдугаар байрт жагссан байна.Харин гуравдугаар байрд Япон Улс оржээ.

 

Тус улсын ДНБ-ий хэмжээ нь 4,1 их наяд ам.долларт хүрсэн ч урьдны үзүүлэлтүүдтэй харьцуулахад 13 байраар ухарч хөрөнгө оруулагчдын хамгаалалт төдийлөн сайн биш, валютын эрх чөлөөгүй хэ- мээн шинжээчид дүгнэжээ. Японы хөрөнгийн зах зээл 30 хувиар өсөж, Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 230 хувийг эзэлж байна.Манай орны хувьд бизнес эрхлэхэд тохи- ромжтой улсын 66-д жагссан байна. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын ихэнх хувь зэс, алт, нүүр, молибден, уран, хайлуур жонш, ган, тугалга зэрэг олборлох үйлдвэрлэлд зориулагддаг.

 

Монгол Улс далайд гарцгүй орны нэг тул уламжпалт хөдөө аж ахуйн салбар дотоод эдийн засгийн дийлэнх хувийг жин дардаг байна.Монголын гадаад худалдааны эргэлтийн 60 хувийг Хятад улс дангаар эзэлдэг бөгөөд эдийн засгийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай гэдгийг уг жагсаалтын тайлбарт онцолжээ. Монгол орон эрчим хүчний нийлүүлэлтийнхээ 90 хувийг ОХУ-аас хангадаг байна.Монголын эдийн засаг 2004-2008 оны хооронд эрчимтэй өсч, жил бүр ДНБ 9 хувиар нэмэгдэж байв. 2011-2013 онд экспорт, Засгийн газрын үрэлгэн байдал хэрээс хэтэрч ДНБ, эдийн засгийн бусад үзүүлэлтүүд аажмаар буурч 2015 онд 2,3 хувь болсон. Одоогийн Засгийн газар гадаад хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт нэмэгдүүлэхийг зорьж, экспортыг өсгөх бодлого баримталж байна. Энэхүү эдийн засагт гарсан сөрөг өөрчлөлт нь төсөв болон валютын буруу бодлоготой холбоотой гэдгийг “Форбес”-ийн шинжээчид онцолжээ.

Скандинавын орнууд энэхүү жагсаалтын хамгийн хойгуур жагссан байна.

 

Орчуулсан Т.Ариун 

www.sonin.mn