Тархи угаагчдыг шүүхэд өгье
2013/03/10
2013 оны 3 дугаар сар 7-ны Пүрэв гарагийн 20 цагийн үед ТВ8 телезээр “Таван хишгийн даллага” нэртэй Сарандаваа нэртэй гэмт хэрэгтний гэмт үйлдлийг хийж байгааг дамжуулж байлаа.
UB паласт болж байгаа бололтой заал дүүрэн хүн суулгаад л тайзан дээрээс бурхан аятай хүмүүсийг загнаад, даллаганы уут бариулаад баахан өргүүлж сүрийг үзүүлэв. Даллаганы уутанд 25 юм хийчихвэл шууд л буян хишиг нь дэлгэрээд баяжчих юм гэнэ. Тайзан дээр нь бас нэг хэдэн лам байна аа. Одоо бүр хоорондоо хуйвалддаг болжээ.
Үүний дараа 2013 оны 3 дугаар сар 10-ны орой Ням гарагийн 22:30 минутын үед C1 телевизээр Манукал академийн Бат-Отгон гэгч бас нөгөө “солиорлоо” ярьж байгааг харлаа. Сэтгүүлч залуугийн хошигнол, Бат-Отгоны балайрал хоёрыг хүмүүс хараад хошин шог үзэж байгаа юм шиг санагдаж байгаа биз дээ. Ганцаараа ирсэнгүй өөрийн фэнүүддээ цугалчихаж.
Энэ мэтээр тархи угаагчид хороо цацсаар байгааг зүгээр хараад суугаад байх уу. Зөвхөн энэхүү Сарандаваа, Бат-Отгон гэгч өөрийгөө доктор профессор, үзмэрч гэх эмэгтэйчшүүдээс гадна “25 хэлтэй” гэх Арго, Чингисийн удмын хунтайж гэгч Давааням, Орифлеймийн гэх Оюунгэрэл, Ховсдогч болон хоёр эхнэртэй болохыг хүсдэг гэгч Хүрэлбаатар, Сүпернэгдлийн онолч гэх Эрдэнэ болон бусад шалгагдаагүй, баталгаагүй, үнэн биш зүйл ярьж ард түмний тархи толгойг эргүүлж бизнес хийдэг хүмүүсийг шүүхэд өгөх цаг нь болжээ.
Өнгөрсөн оны 12-р сарын 21-ны дэлхий сүйрэх тухай яриа гарах үед манай ард түмэн зүгээр л Орофлеймын Оюунгэрэл гэх эмэгтэйд л чадуулчихсан шүү дээ. Энэ авгай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чөлөөтэй ярьж байсан нь манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зориуд гаргаад байна уу ч гэсэн хардлага төрснийг үгүйсгэхгүй. Ямар нэгэн мэдлэгийн цензур баймаар юм.
Мэдлэггүй газар мухар сүсэг дэлгэрдэг гэдэг. Тэгвэл өнөөдөр монголд мухар сүсэг болон элдэв далдын хүч, энерги ярьдаг хүмүүс олширч шинжлэх ухааныг үгүйсгэж байна. Ер нь яагааад энэ хүмүүс олширч байна вэ гэхээр нэг талаар сэтгэлзүйн салбар хөгжөөгүй байгаатай холбоотой юм. Юун түрүүнд дээрхи эрхмүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарах эрхийг нь хасах төдийгүй ард түмний зовлон дээр тоглон бизнес хийх бүхий л үйл ажиллагааг таслан зогсоох хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй.
Ардчилсан нийгэмд хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч энэ нь бас хязгаартай. Тиймээс дээрхи даруухнаар нэрлэвэл тархи угаагч, хатуухан хэлвэл “оюуны террористууд”-ыг шүүхэд өгч хариуцлага тооцох цаг болжээ.
Зочин · 2014/06/26
jhuioibud54 fyjfguit vot