Т.САЙХАН

Засгийн газрын ордны зүүн талд буюу хуучин хэвлэх үйлдвэр байрны суурин дээр барилгын ажил явагдаж эхэллээ.  Хотын “А” зэрэглэлд тооцогдох тус газрыг өнгөрсөн жил дуудлагаар худалдаж, 24 тэрбум төгрөгийн үнэ хүрсэн билээ.  2698 метр квадрат талбай бүхий газрыг Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн эзэмшихээр болсон ч газрыг худалдан авахаас татгалзсан. Тиймээс Абдулын дараах өндөр үнэ хэлсэн “Таван богд” группын захирал  Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах эрх нь шилжсэн байдаг. Тэгвэл “Таван богд” группийнхэн тус газар дээр барилга барих ажлаа эхлүүлээд байна.  “Галлериа Улаанбаатар” нэртэй худалдаа үйлчилгээний төв энд сүндэрлэх юм байна.  Одоогоор барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд “Ар Хонгорж” констракшн гүйцэтгэж байна.

Эх сурвалж:www.polit.mn