Нэг хэсэг дэлхийн дахинаа дуучин Жастин Биберийг бяцхан од хэмээдэг байсан нь аль хэдийнээ үеэ өнгөрөөсөн бололтой. Тэрбээр  “том эрчүүдийн” адил зугаацаж, цэнгэхэд толгойгоо мэдүүлэх болсон байна. Өдгөө “Believe” аялан тоглолтоороо дэлхийн олон орноор очиж, дуулиан дэгдээсээр яваа Жастины тухай элдэв хов жив байнга дагах болсон юм. 

Хамгийн сүүлд л гэхэд Австралийн Брисбейн хотноо тоглолтоо сонирхуулсан. Ингэхдээ ч тэрбээр ээлжит шуугианаа тариад амжижээ.

Учир нь  Жастин Бибер 35 тайчигчтай ганцаараа шөнөжин наргисан талаар Австралийн “Nine MSN” сайтад мэдээлсэн байна. Жастин Бибер Сиднейн Улаан гэрэл /Red Light/  дүүрэгт орших “Bada Bing Nightspot” шөнийн клубыг үүрийн 4:30 минут хүртэл түрээслэн, хамгийн халууханд тооцогддог 35 тайчигч бүсгүйтэй наргисан гэнэ.

Д.Ана