Оросын "Зөн билгийн тулаан" шоуны зургаа дахь улиралын шилдэг оролцогч, зөн билэгч Влад Кадони Улаанбаатарт Лхагва гаригийн өглөө ирснийг уншигч та бүхэн мэдэж байгаа.

Влад Кадони Монголд анх удаа ирж байгаа бөгөөд ирсэн оройдоо Налайхын замд шүглэсэн чөтгөр шулмасуудыг хөөх дом засал хийсэн бол өчигдөр “Хувь тавилан, ид шид” нэртэй лекцээ “Буган Халиун” ресторанд 100 хүний V.I.P хүлээн авалтаа хийсэн билээ. Тус хүлээн авалтад улс төр, урлаг соёлын олны танил эрхмүүд ч хүрэлцэн ирсэн аж.

Влад Кадони үзэгчдээс дөрвөн төлөөллийг урин чонын шагай атгуулаад өөрөө цааш харан зогсоод тэдгээрийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ёстой л “нэвт шувт” хэлсэн гэнэ. Тэрбээр лус савдаг гэж юу вэ? Тэднийг хэрхэн аргадах, хүндлэх, хараал жатга гэж чухам юу болох, “нүдний хор”, хүн төрөлхтөн ойр дотныхоо нас барагсадтай хэрхэн харьцах, тэднийгээ хэрхэн хүндлэх гээд маш сонирхолтой сэдвүүдийг хүмүүст энгийн атлаа гүн ойлголт үлдээхүйцээр гайхалтай тайлбарлаж өгсөн гэв.

Дашрамд дуулгахад тэрбээр Монголд ирсэн эхний өдөр Налайхад ажиллахдаа судсаа ханасан шалтгааныг тайлбарлахдаа тэр хавийн лус савдгийг хооллон ундаалсан хэмээн хэлжээ.

Энэхүү хүлээн авалт, лекцийн төгсгөлд Влад Кадонигийн Монгол дахь айлчлалыг зохион байгуулагч “Оюунлаг Язгууртан” ТББ-аас жинхэнэ морины гавлын ясаар бүтсэн өвөрмөц хийцтэй, эр хүний хийморь сүлдийг бахархуулам уламжлалт морин хуур хөгжмийг түүнд дурсгал болгон үлдээсэн байна.

Д.Ана