М.Уранцэцэг “Их дуулга”-д мөнгөн медаль хүртлээ
2013/11/29
Японы нийслэл Токио хотноо 150 мянган ам.долларын шагналын сантай “Их дуулга” тэмцээнд 46 орны эрэгтэй 187 эмэгтэй 149 нийт 336 жүдоч зодоглож байна.
Тэмцээний эхний өдөр зодоглосон жүдочдоос 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг ганцаараа медалийн болзол хангалаа.
М.Уранцэцэг сугалаа ёсоор эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайванийн тамирчин Вэй Тин Каог 2:06 минутад, зооны аваргын төлөөх барилдаанд Украйны Марына Черньякийг 4:42 минутад тус тус цэвэр ялсан.
Хагас шигшээд Японы Мири Тодаг 3:24 минутад цэвэр ялж финалд шалгарсан юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд М.Уранцэцэг Японы тамирчин Ами Кондод цэвэр ялагдснаар медалийн өнгөө хувиргасангүй.
Д.Ана