Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсийн сургалтын танхимд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2017 онд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр хамрагдсан худалдаа, үйлчилгээний газрын удирдлагууд, дотоодын  хяналтын ажилтан 23 аж ахуй нэгж  байгууллагууд хамрагдлаа. 

Худалдаа үйлчилгээ, эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд 2017 онд хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгч, эрүүл ахуйн зохиостой дадал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Худалдаа, үйлчилгээний газруудад мөрдөгдөж буй холбогдох хууль, стандартын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Сургалтанд хамрагдсан 23 аж ахуй нэгж байгууллагуудын удирдлага, дотоод ажилтанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын “ Батламж” гардуулав
 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС