Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишиг олгох эрх зүйн орчинг уг хуулиар бүрдлүүлж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс олгосон. Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авчээ. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан.

Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөлөө. 2017 онд Насны хишиг олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

Нас         Хүний тоо           Хүний тоо

65-69     43089    50 мянган төгрөг

70-79     57624    80 мянган төгрөг

80-89     18700    150 мянган төгрөг

90+         2492       250 мянган төгрөг

Нийт           121,905            20.5 тэрбум төгрөг