Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан талаар иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар мэдээлэл хийсэн билээ.

Тэд Ерөнхий сайдын багц 50 тэрбум төгрөгөөс “Бумбардай” есөн цуврал ном бүтээх ажилд нийт 255 сая 600 мянган төгрөг, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэрэгжүүлэхэд нийтдээ 500 гаруй сая төгрөг  зарцуулсан нь хууль бус гэж хардаж байгаа юм байна.

Улсын төсөвт Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөгийг  тусгахдаа  юунд зарцуулах талаар  задаргаа хийлгүй  баталсныг шалгуулах хэрэгтэй гэсэн юм. 

Харин  Н.Алтанхуяг сайд "Би тендерийн асуудлыг мэдэхгүй. Манайхан оюуны өмчийн асуудлыг тендергүй хийж болно гэсэн. Яахав, шүүхэд очно л биз. Юм хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг. Би хууль зөрчөөгүй" хэмээн хариулт өгснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана