Монголд Дуучин Д.Болдыг танихгүй хүн бараг байхгүй. Анх дөрвөн хөвгүүд нийлж "Камертон" хамтлагийг байгуулж 18 нас дууг дуулж үзэгчдэд танил болох гараагаа эхэлж байсан түүхтэй. Монголын рок попын ертөнцөд өөрийн байр суурийг аль хэдийн бий болгож, хамтлаг гэдгийн утга учрыг уран бүтээл, үйл хэргээрээ харуулан үлгэр дуурайл болж байсан билээ.

Өдгөө тэд хамтын уран бүтээлээсээ хөндийрсөн ч өөр өөрийн сонгосон салбартаа амжилт бүтээлээр дүүрэн яваа. Хамтлагийн залуучуудаасаа урлагтаа хамгийн үнэнч, хөдөлмөрч тууштай хэмээх үнэлгээг өөрийн фэнүүдээсээ харамгүй авдаг Төрийн соёрхолт, дуучин ч Д.Болд Соёлын төв өргөөнд болж өнгөрсөн “UBS Music Video Awards-2013” наадмаас Хулантай хамтран дуулсан "Би дурламаар байна" хэмээх уран бүтээлээрээ шилдэг эвлүүлэгч график дизайн, шилдэг продюссерын шагнал хүртсэн юм.

Д.Ана