14 настайгаасаа загвар өмссөн 14 дэх Топ модель С.Ариунбилэг
2013/12/01
Өнгөрсөн бямба гарагт Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан “Гоёл-2014” наадмын “Топ модель” өргөмжлөлийн эзнээр загвар өмсөгч С.Ариунбилэг тодорсон билээ.
14 дэх Топоор шалгарсан тэрээр Монголын загварын ертөнцөд анх 14 настайдаа хөл тавьж, топ модель Д.Цолмонгийн шавь болж байжээ. Үүнээс гадна шинэхэн топ модель маань загварын ертөнц дэх анхны хамтлагаар тодорч явсан “Cherful”-ын гишүүн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. С.Ариунбилэг өөрийн дотны найз болох загвар өмсөгч Т.Уранзултай хамтран нэлээд хэдэн дуу дуулсан бөгөөд заримыг нь Сингапурт дүрсжүүлж, үзэгч олондоо хүргээд амжжээ. Гэвч төд удалгүй гэр бүлийн амьдрал зохиож, ээж болцгоосон тэд өдгөө уран бүтээлээ үргэлжлүүлэх талаар бодох завгүй яваа гэсэн.
Отгон топ модель С.Ариунбилэгийн нөхөр нь компьютерийн программ хангамжийн чиглэлээр хувийн бизнес эрхэлдэг залуу байдаг бол, охин нь өдгөө дөрвөн нас хүрэх гэж байгаа аж. Элдэв ярианд нэр холбогдож, хэвлэлийн хуудсыг тэр бүр чимээд байдаггүй топ бүсгүй маань ч хувийн амьдралаа ихэд нууцалдаг юм.
Зочин · 2014/03/11
жааахан хөгшөн царайтай юм даа