А.Хулан: Миний хань Монгол эр хүн
2013/12/01
Хошин урлагийн “X түц” хамтлагаар овоглогдож явсан залуу жүжигчдийн нэг нь жүжигчин А.Хулан. Тэрбээр өөрөөсөө ах хүнийг ханиараа сонгож, шинэ хүнтэй болсон. Жүжигчин бүсгүй маань төрснөөсөө хойш урлагаасаа түр хөндийрч нам гүмхэн байсан.
Харин саяхан "UBS Music Video Awards-2013" наадмын хөтлөгч хийж ургалтаа эргэн ирлээ.
Түүний талаар өөрөөсөө үе мултарсан 60 гарсан Өвөрмонгол өвөөтэй ханилсан гэх мэдээлэл нэг хэсэг хэвлэлийн шар хуудаснаа гарах болсон. Энэ талаар түүнээс тодруулга авснаа "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.
Жүжигчин А.Хулан: "Миний хань гэр бүлдээ хайртай надад түшигтэй, надаас тодорхой насаар ах, өөрийн гэсэн бизнес эрхэлдэг жирийн нэгэн Монгол эр хүн. Түүнээс биш хэвлэл мэдээлэл цахим хуудсуудаар бичээд байгаа шиг 60 гарсан Хятад, Өвөрмонгол хүн биш. Энэ миний амьдрал. Энэ миний сонгосон сонголт. Би өөрийнхөө энэ амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа. Хүн бие биедээ хайртай байхад сууж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Одоо би маш сайхан аз жаргалтай амьдарч байгаа” гэж албан ёсны хариулт өглөө.
Д.Ана
Зочин · 2013/12/02
medeegee aldaagui bicheech. urlagtaa ergej ircry baimaariin
Зочин · 2013/12/02
medeegee aldaagui bicheech. urlagtaa ergej ircry baimaariin