АН-ын бүлэг дөнгөж сая хуралдаад БСШУ-ны сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тус намын удирдлагууд түүнийг боловсролын салбарыг удирдаж чадахгүй хэмээн дүгнэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн саруудад гарсан хөгжлийн бэрхшээлтэй сургуулиудын ноцтой асуудал, дунд сургуулийн захирлуудыг олноор нь нэгэн зэрэг үүрэгт ажлаас нь халсан, ЭЕШ-ын шалгалтын тест задарсан зэрэг олон асуудал түүнийг ажлаас чөлөөлөхөд нөлөөлсөн гэнэ.

А.Баярмаа