“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл 2014” Монголын загварын хамгийн том наадам Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.

“Гоёл 2014” наадмын “Топ Загвар зохион бүтээгч”-ийн шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Өнөболор, “Сити” Дээд сургуулийн оюутан, дизайнер Д.Отгонзаяа, “Best tailor” компанийн дизайнерн Биндэрьяа, дизайнер Г.Цаст, “Diamond fashion” компанийн дизайнер Д.Алтанчимэг нар хүртсэн бол Наадмын “Шилдэг зохион бүтээх товчоо” шагналаар энэ удаа “Дархан минж” ХХК шалгарсан юм.

“Гран При”-ийн эзнээр “Аяс кашмер” компанийн дизайнер М.Оюунбилэг тодорлоо. Мөн загвар өмсөгч Чинзориг, Сарнай нар наадмын шилдэг загвар өмсөгчөөр нэрлэгдсэн бол тус наадмын “Топ модель”-ийн шагналыг загвар өмсөгч С.Ариунбилэг хүртсэн юм. Тусгай шагналыг Хятадын загвар зохион бүтээгч Лю Ин, Загвар зохион бүтээгч н.Сарангэрэл шалгарсан бол Монголын дизайнеруудын академийн шагнал-хүндэт одонгийн эзэн Загвар зохион бүтээгч: Х.Батзаяа болсон юм.

Наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Керасис” брендийн нэрэмжит шагнал:  Загвар өмсөгч н.Халиунаа, Загвар өмсөгч н.Мөнгөнцэцэг, Загвар өмсөгч н.Сэлэнгэсүрэн, Загвар зохион бүтээгч И.Урангоо нар тус тус авлаа.

Уншигч та бүхэднээ Гоёл-2014 наадмын зурган сурвалжлагыг хүргье.

Д.Ана