Сумогийн их аварга Д.Дагвадорж Эх орныхоо бүрэн бүтэн байдал, сайхан ирээдүйн төлөө баатарлаг үйлс бүтээж халуун амиа өргөсөн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн зээ охин Лхамжав буурайд байр бэлэглэх тухайгаа цахим ертөнцөөр зарлаж, амлаж байсан билээ. Лхамжав буурай  Дархан хотод нийтийн түрээсийн байранд амьдарч байсан юм.

Тэгвэл өнөөдрийн энэхүү билэгт сайн өдөр тэрээр Дархан хотод шинэ хоёр өрөө байранд эмээг оруулж төвхнүүлж өгчээ. Мөн Д.Дагвадоржийн ээж буурайд дээл урлаж өгсөн нь яг таарсан байна. Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хадгаламжийн карт олгожээ.  Д.Дагвадорж өөрийн ээжтэйгээ очиж, худалдаж авч өгсөн шинэ байрандаа оруулж өгсөн байна.  

Г.Наран  

zaluu.mn