Английн хөлбөмбөгийн “Арсенал” клубийн хагас хамгаалагч Аарон Рэмсиг гоол оруулсны дараа олны танил хүмүүс нас бардаг гэх яриа гардаг. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт бямба гаригт “Арсенал” клубийн Уэльс залуу өөрийн төрөлх багийн эсрэг гоол оруулсны маргааш “Галзуу хурд” киноны гол дүрийн жүжигчин Пол Уолкер авто машины ослын улмаас таалал төгсчээ.

Харин энэ хачирхалтай гэмээр энэ явдалд ямар нэгэн далдын муу хүч байна уу, эсвэл зүгээр тохиолдлынх байв уу гэдгийг хүмүүс олон янзаар таамаг дэвшүүлээд байна.

Хамгийн сүүлд гэхэд Аарон Рэмсиг “Премьер лиг”-т “Сандерленд”-ийн хаалганд бөмбөг оруулсны маргааш попын “хатан хаан” Уитни Хьюстон Лос-Анжелес хотын “Беверли Хилтон” дахь гэртээ нас барсан гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл  арваннэгдүгээр сарын 30-нд  “Премьер лиг”-ийн хүрээнд “Кардифф Сити”-гийн хаалганд гоолдсоны маргааш буюу ням гаригт "Fast & Furious" буюу “Галзуу хурд” киноны гол дүрийн жүжигчин Пол Уолкер Лос-Анжелес хотоос холгүй орших Санта-Кларита хотод автын ослоор хорвоог орхижээ. Түүнийг нас барсанд үнэнч фенүүд нь өнөөг хүртэл итгэж өгөхгүй л байгаа юм.

Д.Ана