"Шилмэл загвар" агентлагийн модель Т.Батцэцэг нь 2007 оноос загвар өмсч эхэлсэн юм.  Тэрбээр "Монголын мисс 2012" тэмцээний дэд байрын шагналтай, Asian Super Model - 2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model” шагнал, “Краса Бурятия - 2010” олон улсын тэмцээний “Краса Байкала -2010” гранпри шагнал, “Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан чадварлаг загвар өмсөгч билээ.

Мөн “Манжуурын мисс 2012”-ийн тэргүүн мисс болсон. Монгол бүсгүйчүүдийн гоо сайхныг гайхуулж яваа Т.Батцэцэг нь эх орныхоо тайзнаас авч амжаагүй байгаа шагналаа Азиас хэдийнэ авсан бөгөөд “Азийн топ модель” хэмээх өргөмжлөлтэй юм.

Уншигч та бүхэндээ түүний хувийн зургаас нийтэлж байна.

Д.Ана