Дуучин Д.Болд энэ жилийн “UBS music awards” наадмаас “Би дурламаар байна” клипээрээ хоёр ч шагнал хүртсэн билээ. Гэтэл “Шилдэг график дизайнтай клип” номинацид шилдгээр шалгарсан уг бүтээл хулгайн клиптэй болох нь батлагдаад авсан. Энэ талаарх яриа өнөөдрийг хүртэл намжаагүй амтай болгон л ярьж байгаа. 

Харин үүнийг хариуг Дуучин Д.Болд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Энэ клипийг "DOZ entertainment" 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бас найруулагчаар нь Д.Доржсүрэн ажилласан юм. Мөн шагналаа буцааж өгөхийн тухайд "Хөөрхий дөө. Энэ шагналыг нь буцааж өгсөн ч яалаа, байсан ч яалаа. Бидэнд үр өгөөжөө өгөөд байгаа тийм зүйл биш шүү" гэсэн тайлбарыг өөрийн тиввтер хуудсаараа хийсэн юм.

Түүнийг урлагийнхан эхнээсээ өмөөрч эхэллээ. Монголын шилдэг гитарчин Д.Өлзий-Орших л гэхэд хулгайн дуу, ам барих гэдгийг үздэггүй хүн. Тэгвэл тэрбээр “Д.Болд руу бүгд л хэд хоног дайрлаа. Ингэхэд Болдод яг ямар буруу байгааг ойлгохгүй л байна шүү залуусаа. Энэ дууны клип хуулбар байсан юм бол Болд тэрэнд юугаараа буруутай юм? Хийсэн улсууд нь бэлээхэн байж байхад. Тэд нартай нь ярьсан нь дээр болов уу? Тэр япон анимэшны дууг нь сонслоо. Тэс өөр л аятай юм байна. Төгөлдөр хуурын адилхан эхлэлийн хувьд иймэрхүү маягын тоглолт хаа сайгүй л байдаг. Жишээ нь манай Баачкагийн Төгөлдөр гэж дууг сонсоод үздээ. Бараг л тиймэрхүү ая байгаа. Тэгэхээр Баачка тэр дуугаа 1990-ээд онд дуулсан байдаг. Тэрийг нь Баачкагаас япончуул хулгайлаад дараа нь Болд Японоос туусан болж таарах уу? Хөгжим ердөө долоохон эгшигээс бүрддэг. Давтагдах тохиолдол олон гардаг. Ганцхан манайд ч биш. Жишээ Josh Groban You raise me up Ирландын Danny Boy гэдэг дуутай тун адилхан. Ялангуяа сонгодогуудад бие биенээсээ санаа авсан зүйл бол зөндөө. Юм хийж ид бүтээж яваа нэгнийгээ муухай монгол зангаар доромжлохоо больё оо хүмүүсээ” хэмээн өөрийн цахим хуудсаараа үзэл бодлоо илэрхийллээ.

Д.Ана