Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас “Дэлхийн банк”-тай хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрөөр байгуулагдсан бага ангийн Байгалийн ухааны орчинг бүрдүүлсэн кабинетийн нээлт боллоо. Уг кабинетийг Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуульд нэвтрүүлэн багш сурагчдад хүлээлгэн өглөө. Нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, 23 дугаар сургуулийн захирал Р.Ганболд болон ЕБС-ын захирал удирдлагууд, багш сурагчид оролцлоо. Уг кабинет нь AR систем бүхий 3D кабинет юм. Тусгай бэлтгэгдсэн ханын самбар дээр дагалдах төхөөрөмжийг байрлуулснаар тухайн биет 3D дүрслэлээр хүүхдүүдэд харагдаж хичээлийг улам сонирхолтой бодитой болгож байгаа юм. Хүн ба байгаль хичээлийн AR хэрэглэгдэхүүнд “Амьд ертөнц” AR ханын самбар, үзүүлэн “Нарны аймаг” ханын самбар, үзүүлэн тараах материал, дагалдах тоног төхөөрөмж багтаж байна. Тус кабинет нь бага ангийн хүүхэд байгаль дэлхийг илүү сайн таньж мэдэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, орчныг мэдрэх мэдрэмж сайжрах гээд олон давуу талтай юм.