"Гоёл" наадмын шилдгүүд "хоосон" дугтуйгаар шагнуулжээ
2013/12/03
“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл 2014” Монголын загварын хамгийн том наадам Соёлын төв өргөөнд болсон билээ.
Тус наадмын шилдэгүүдийн шагналыг дугтуйтай мөнгө дагалдсан юм. Харин энэхүү дугтуй нь хоосон байсан аж. Энэ талаар Шинэхэн "Топ" модель С.Ариунбилэг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ярьсан юм.
Сэтгүүлч түүнээс: “Гоёл” наадмын шагналын сан үзэгчдэд нууц байдаг. “Топ модел”-ийн цом, өргөмжлөлийг дагаж, хангалттай хэмжээний мөнгөн шагнал ирсэн үү? хэмээн асуухад тэрбээр "Би тийм ийм шагнал өгөөсэй гэж хүлээгээгүй. Надад “Топ модел”-ийн цом байхад хангалттай. Наадмыг зохион байгуулагчид шагнал авсан хүн бүрт цаасан дугтуй өгсөн. Тус дугтуйн дотор “Долоо хоногийн дараа ирж мөнгөн шагналаа аваарай” гэсэн бичиг байсан. Тэгэхээр одоо ч гэсэн миний мөнгөн шагнал надад “нууц” хэвээрээ л байгаа" гэж хариулжээ.
Энэ жилийн "Гоёл" наадмын шилдэгүүд хоосон дугтуйгаар шагнуулсан бололтой.
Д.Ана
Зочин · 2013/12/04
өө хөөрхий