УИХ- дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд саяхан нэгэн сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр уг ярилцлагадаа алтны татварыг бууруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Гэтэл "Алт"-ны татварын талаар ярьсан түүнийг арай өөр зүйл ярьсан мэтээр ойлгогдохоор гарчигласан байна.

Учир нь "АЛТ" гэдэг үгийг бичихдээ "Т" үсгийг гээж бичснээр үгийн үндэс өөрчлөгдөж өөр утга санааг илэрхийлсэн үг болон хувирчээ.

Энэхүү алдааг харсан УИХ-ын гишүүн  Ё.Отгонбаяр "Соц нийгмийн үед нэг редактор Зөвлөлтийн дайчдын гэдгийг дайнчдын гэж хэвлээд ажлаасаа халагдаж байлаа" хэмээн жиргэсэн юм.
 

Ямартай ч нэг сонины алдаа жиргээчдийн нүдэнд өртөв бололтой. Үнэхээр МАН-ыг өөр зүйлийн талаар хэлэлцсэн юм уу хэмээн хошигнох жиргээч ч байлаа.

Д.Ана