Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны дэд захиралтай уулзаж, хөдөө орон нутаг, нийслэлд 89 сургууль, цэцэрлэг нэмж байгуулах ажилд санхүүгийн дэмжлэг хүсcэн байна.

Энэ жил боловсрол, шинжлэх ухааны салбарт 100 орчим барилга шинээр ашиглалтад оруулж, хүлээн авсан юм. Үүнээс цэцэрлэг 24, ерөнхий боловсролын сургууль 18, дотуур байр 5, спорт заал 5, бусад нь дээд сургуулийн өргөтгөл, 1000 оюутны байр, лаборатори, шинжлэх ухааны зориулалттай барилга байна.

Мөн энэ ондоо багтааж ахин 25 орчмыг хүлээн авах юм. Дээрх уулзалтын үр дүнд ирэх жил манай улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэмж 89 сургууль, цэцэрлэг баригдахаар болсон аж.

Х.Даваа