Дуучин А.Хишигдалайг танихгүй хүн бараг байхгүй гэхэд болно. Түүнийг  “Royal” мюзик продакшнтай 200 саяын гэрээ хийсэн тухай мэдээлэл гарсан. Харин энэхүү мэдээллийг тэрбээр үгүйсгээгүй юм.
Тодруулбал, саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ мэдээлэл үнэн. Намайг өөрийгөө сурталчлах гээд худал мэдээлэл тараалаа гэх шиг сонин юм их бичсэн. Би өөрийгөө сурталчлах гэж хэзээ ч ийм тэнэг зүйл хийхгүй. Тийм хошин шогийн юм гэж юу байхав дээ" гэж хэлжээ.

Мөн түүнийг сүүлийн үед бөөн хагалгаа хийлгэсэн гэж бичиж ярих болсон. Энэ талаар "Би нэг ч удаа гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагүй. Би хагалгаа хийлгэх нь битгий хэл тариа хийлгэхээс айдаг. Хүмүүсийн хэлээд байгаа хагалгаа хийлгэх тэр их мөнгө нь байсан бол боловсролдоо зарцуулмаар байна. Би сурмаар байна. Өнөөдөр сургуулийн төлбөр хэд байгаа билээ, аав, ээж маань хэдэн төгрөгийн цалин авдаг билээ гээд бодох юм бол их зүйл байна шүү дээ. Ийм ямар ч авцалдаагүй мэдээлэл гаргасан хүмүүс болих хэрэгтэй. Би анх “Universe best songs” нэвтрүүлэгт оролцож байхдаа 17-хон настай байсан. Тэр үед нүүрээ будаад, өсгийтэй гутал өмсөөд явах нь зохистой харагдах байсан уу гэдгийг хүмүүс бодох хэрэгтэй. Би тэр үед хүүхэд шиг хүүхэд байсан. Нүүрээ буддаггүй, жийнс, кээтнээс салдаггүй охин байсан. Тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрч байна. Одоо нүүрээ будаж, эмэгтэйлэг харагдахын тулд гадаад байдалдаа анхаардаг болсон. Би зүгээр л цаг цагт нь тохируулж өөрчлөлт хийсэн. Хамгийн гол нь гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж хэлүүлтлээ өөрийгөө өөрчилж чадсанаараа бахархаж байна. Миний авууштай тал бол зурган дээр сайхан гардаг. Будаад ч сайн засал авдаг" хэмээн дуучин бүсгүй хариулжээ. Ингээд та бүхэндээ түүний хувийн зургаас хүргэе.

Дашрамд дуулгахад залуу дуучин “25 суваг” телевизийн “Дуэт дуэл” нэвтрүүлэгт анх удаа оролцжээ. Нэвтрүүлэгт хамтран дуулдаг Н.Зоригттой партнер болсон. Бид “Хайртай хүндээ”, “Хайрын бэлэг” зэрэг дуу дуулсан юм.

Д.Ана