Арган дээр сууж болон хөлөөрөө гишгэсэн загвар өмсөгчийн зураг нэг хэсэг шуугиан тариад авсан мөн их шүүмжлэл хүртсэн билээ.

"Мобайль Ньюс" булангийнхаа энэ удаагийн онцлохоороо Мисс Х.Бадамгэрэлийн яриаг онцолж байна.

Энэ талаар Мисс Х.Бадамгэрэл "Би монголчуудаасаа албан ёсоор уучлал гуйж байна. Тухайн үед би мэргэжлийнхээ онцлогоос болоод яг тэр шаардлагаар ийм зураг авахуулах болсон юм. Гэхдээ тэнд хоёр модель байсан. Хоёулаа өөр өөр позтой зургаа авахуулсан. Намайг аль алиныг нь гэж бодсон юм шиг байна лээ.

Сууж зургаа авахуулсан хүн нь миний бие мөн. Харин зогсчихсон нь өөр загвар өмсөгч. Үсний засалт, нүүр будалт нь адилхан болохоор төстэй харагдсан байх. Тэр үед арган дээр сууж зураг авахуулсандаа монголчуудаас уучлал хүсмээр байна" хэмээн ярьсан юм.

Д.Ана