Налайх дүүрэгт байрлах уурхайд  өнөө өглөө 09.00 цагийн орчим  осол гарч, нэг хүн амиа алдлаа.

Тус дүүрэгт байрлах Баялагийн хонхор нэртэй газар ашиглаад орхисон уурхайн аманд хувиараа нүүрс гаргаж  байсан 31 настай эрэгтэй  даруулан нас барсан байна.

Хүн  шороонд дарууллаа гэсэн дуудлагын  дагуу Уул уурхайн яамны харьяа Уул уурхайн аврах албаныхан ажиллаж, нурангад даруулж нас барсан эрэгтэйн цогцсыг гаргасан аж.

Налайхын  уурхайд энэ сарын 1-ний 23.00 цагийн орчим мөн хувиараа нүүрс олборлож байсан таван хүн  дарагдсан  дуудлага ирсэн юм. Харин азаар хүн амь насаа алдаагүй Уул уурхайн аврах албаныхан таван хүнийг эсэн мэнд гаргажээ.

Энэхүү мэдээг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

Х.Даваа