Өнөөдөр 137 өндөр настанд байрны түлхүүрийн гардуулна
2013/12/05
“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссоос журмын дагуу шалгарсан эхний ээлжийн 300 айлын орон сууцанд орох 137 өндөр настан, албан хаагчид байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11:00 цагт болно.
Уг ёслолын ажиллагаанд хотын удирдлагууд оролцох аж.
300 айлын орон сууцны эхний ээлж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд баригджээ.
Х.Даваа