МХЕГ-аас зохион байгуулсан “Ард түмэн Та-Хаан” форумын үеэр иргэдээс ирүүлсэн санал, асуулгыг үндэслэн Дорнод аймаг дахь хилийн боомтоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ.

Уг шалгалтаар хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцээгүй, шошгийн зөрчилтэй, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй "Qiaoeli" шоколад, зайдас, цэлцэгнүүр чихэр, лаазалсан самар, төрөл бүрийн хэлбэр бүхий хуванцар савтай ундаа, аягатай шоколад зэрэг 8 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн илрүүлж, 1691 ширхэг буюу 139 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгасан байна.

Мөн ЕБС-ийн сурагчдад БНХАУ-аас орж ирсэн дээрх бүтээгдэхүүнийг үзүүлж худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлэв. Түүнчлэн Дорнод аймгийн иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэн, МХГ-аас “Дорнод Худалдаа” захын гадна ил задгай худалдаалж буй жимс жимсгэнийг дээжийг шалгуулахаар МХЕГ-ын төв лабораторид шинжлүүлэхээр явуулсан аж.

Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ үед цэг эхчүүд  та бүхэн хүүхдэдээ чихэр, ундааг сайтар шалгалж үзэж байж авч өгөхийг анхааруулж байна.

Х.Даваа