Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2,5 га талбайд орчин үеийн технологи бүхий 200 машины зогсоол байгуулахаар болсон. Зургадугаар сарын 04-ний өдөр эхлүүлсэн зогсоолын ажил үндсэндээ дуусчээ.

 

Зам барилгын ажлыг “Ю Би констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зам талбайн ажил буюу 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. 

 

Тэгвэл уг замын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болох аж. Тухайн зогсоолд иргэд автомашинаа зогсооход үнэ төлбөргүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин зогсох тусгай хэсэг гаргаж өгчээ.