Энэ жилийн “Гоёл” наадмын “битүү морь” С.Ариунбилэг байлаа. Хэн ч түүнийг Монголын 14 дэхь "Топ модель" болно гэж төсөөлөөгүй байсан юм.  Түүний унасан газар нь Улаанбаатар, угаасан ус нь Туул гол.  13 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн тэрбээр эцэг эхээс хоёулаа.

Отгон "Топ" маань дунд сургуульд сурдаг байхдаа “Монголжингоо” тэмцээнд оролцож түрүүлж байжээ. Өндөр нуруутай, гуалиг охин байсан болохоор “Ганга гоёл” компанийн Б.Дунгаамаа захирал түүнд загвар өмсөгчийн дамжаанд явахыг санал болгосон. Түүнээс хойш тэрбээр загвар өмсөж эхэлсэн түүхтэй. Түүний аавыг Сүхбаатар гэдэг. Анагаах ухааны мэргэжилтэй хүн. Харин ээжийг нь Ундармаа гэдэг. Одоо ЭМШУИС-д гадаад хэлний багшаар ажилладаг байна.

Мисс С.Ариунбилэг шүд, нүүр амны мэс заслын эмч мэргэжилтэй. Тиймээс тэрбээр гоо сайхны мэс заслыг дэмждэг хүмүүсийн нэг юм. Тэрбээр өөрөө ч мөн хамраа өндөрлүүлжээ. 

“Овжин охид” киноны гуравдугаар анги буюу “Эр буулгасан охид” кинонд Герман охины дүр бүтээж байсан. Тэрбээр дуулах хоббиотой. “Family” гээд хамтлагт дуулдаг байсан. Түүний анхны уран бүтээлийг хүргэж байна.

Д.Ана