Бэлхүүсний бүжигчин Н.Баярмаа гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэнэ
2017/07/08
“Belly dance” буюу “Бэлхүүсний” бүжгийг Монголд анхлан хөгжүүлэгч нь Н.Баярмаа. Эмэгтэй хүний уян налархай хөдөлгөөнийг гайхуулах энэхүү бүжгийн төрлөөр Монгол улсаас анх удаа олон улсын тэмцээнд оролцож байсан билээ.Тэрбээр бэлхүүсний бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Н.Баярмаа тэргүүн байрт шалгарсан.
Амжилт гаргасан бүсгүй сүүлийн үед хувийн амьдралдаа анхаарч байгаа. Тодруулбал хоёр хөөрхөн охины ээж болсон Н.Баярмаа гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр хүлээж байгаа ажээ.