Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн урьдчилан сэргийлэх ахлах байцаагч цагдаагийн хошууч Хатанбаатарын хэрэгжүүлэхийг зорьсон хүүхэд төөрч эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг энэ жил дахин ашиглана. Тодруулбал, нийслэлийн цагдаагийн газрын дарга, тус газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга нараас энэ саналыг  дэмжин нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэн өнөөдөр хэвлэлтээс хүлээн авч дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд хувиарлан өглөө.

Өнөөдөр  Төв цэнгэлдэх хүрээлэн Сүхбаатарын талбай,  Хүй 7 худаг зэрэг газруудад тараан хүүхэд багачуудын бугуйнд зүүж өгөа юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд авто машины зогсоол автобусны буудал зэргээс стадион орох замд нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид, бүх хаалган дээр дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид бугуйвч тараана. Та бүхэн бага насны хүүхдээ дагуулж яваа бол төөрч эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж өөрийн утасны дугаарыг бичүүлсэн бугуйвчийг зүүлгээрэй.