Миний хөрш чөтгөр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Зүүд шиг хайр” киногоороо олонд танигдаж,  “Х-Түц” хамтлагийн гишүүн байсан Г.Нарансолонго өдгөө ангийн анд Түвшинтөр болон нөхөр Тэмүүжин нартайгаа хамтран Эмоци нэртэй хамтлаг байгуулан уран бүтээл туурвих болоод багагүй хугацааг үдсэн.

Өдгөө 12 настай ганц охинтой түүнийг таван насаар дүү Тэмкатай гэр бүл болж, хүүтэй болоход олны хараанаас хол өнгөрөөгүй гэхэд болно.

Гансүхийн Нарансолонго гурван хүүхэдтэй айлын ууган хүүхэд болж мэндэлсэн. Айлын том ч гэсэн тэрбээр багадаа маш эрх дураараа мөн даруухан хүүхэд байсан гэдэг. Түүнийг төрсний дараа аав, ээж нь охиндоо "Нэргүй" гэдэг нэр өгөх гэж байжээ. Харин хэсгийн эмч нь бүртгэхдээ нэрийг нь сонсоод "Би нэр өгнө" хэмээн Нарансолонго нэрийг шууд бүртгэлийн дэвтэртээ бичин сольжээ.

Үүнд нь Г.Нарансолонго өдгөө ч талархаж байдгаа өөрийн цахим хуудсаараа илэрхийлж, нэр өгсөн эмчтэйгээ уулзахыг хүсдэг гэнэ лээ.

Д.Ана