НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш 19.30 цагт явагдана. Сугалааг “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.

Энэ удаагийн тохиролд зургадугаар сарын 01-30-ны хооронд хугацаанд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдана. Сугалааны Супер сугалааны шагналын сан 350 сая төгрөг байна. 

Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой юм.