Нэрт дуучин Кэти Перрид олон улсын нэр хүндтэй байгууллага болох ЮНИСЕФ-ын Сайн санааны элч болох санал иржээ. Харин тэрбээр энэхүү гайхалтай саналаас татгалзаж чадаагүй гэнэ.

Тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүст туслалцаа үзүүлэх хөтөлбөрт оролцох Кэти бүсгүй энэ талаараа сэтгүүлчдэд хэлсэн байна. Ихэд нэр алдартай болсон тул залуу дуучин өвчин, зовлонд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах асуудалд залуучуудын анхаарлыг хандуулах юм. Тэрбээр өөрийн шүтэн бишрэгчдэд хандан далайн шуурганы улмаас айхтар хохирол амссан Филиппин улсын хүүхдүүдэд чадах чинээгээрээ туслахыг хүсчээ. Мөн энэ онд дуучин бүсгүй энэ дэлхийн хамгийн ядуу улс, орон болох Мадагаскарт очсон байна.

Мөн тэнд үзсэн аймшигт зүйлээсээ сэдэвлэн Unconditionally гэдэг нэртэй дууг бичжээ. Хэдийгээр улс, орон нь эдийн засгийн хүнд байдалд байгаа ч тус улсын ард иргэд зочломтгой зангаа гээгээгүй бөгөөд гадны хүмүүстэй хүндэтгэлтэй харьцдаг аж. Кэти Перри бүсгүй ч тэдний амьдралыг аз жаргал, баяр баяслаар дүүрэн болгохын төлөө чармайж ажиллах болсоноо мэдэгджээ.

Д.Ана