Ч.Санжаадамба аймгийн арслан М.Еркебуланд өвдөг шорооджээ
2017/07/31
Монгол Улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх баяр наадмын бөхийн барилдаанд тун сонирхолтой болж өндөрлөжээ.
Наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамба, Булган сумын харьяат Улсын арслан Р.Пүрэвдагва, Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч, Улсын начин Ч.Ганзориг, Э.Ванданцэрэн нарын тэргүүтэй 128 бөх барилдсан.
Улсын арслан Р. Пүрэвдагва түрүүлж, улсын начин Ч.Ганзориг үзүүрлэж, шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн арслан М.Еркебулан, Тариат сумын харьяат аймгийн харцага Ц.Ганбат нар шалгарлаа.
Аймгийн арслан М.Еркебулан улсын аварга Ч.Санжаадамбыг сугадаж хавираад давж үзэгчдийг шуугиулав. Аймгийн харцага Ц.Ганбат улсын харцага М.Бадарчийг хөмөрч давж шөвгийн дөрөвт үлдсэн байна.
gmai;l · 2017/08/01
erkebulan sna bn
Зочин · 2017/07/31
Сэрээтэр муу лалар Золыг нь үхүүлчихсэн юм биш биз дээ Ганжад арчаагүй арьс Үхтлээ сайхан амьдраарай наад цолтойгоо псдаа