Алт мөнгөн эдлэл авсан хvн хууртагдвал 100-300 мянган төгрөгөөр, чулуун эдэл аваад хууртагдвал доод тал нь 2-3 сая, тvvнээс их мөнгөөр хохирох болно. Тиймээс баталгаатай зvйл худалдаж авахын тулд сорьцын хяналтын лабораториудад шалгуулаарай. Хэдэн сая төгрөг vрсэний оронд 10 мянган төгрөг л зарлагдана. Гэхдээ заавал шалгуулах шаардлагагүй гэж vзвэл дараах зөвлөгөөг уншаад vзэхэд илvvдэхгvй л болов уу.

-Ямар ч тохиолдолд vйлдвэрлэгчийн барааны тэмдэггvй, улсын сорьцын баталгаагvй, тvvнчлэн дээрх тэмдгvvд нь мэдэгдэхгvй, балархай, эсвэл цифрvvдийн щрифтийн хэмжээ харилцан адилгvй бол эдлэлийг хийсэн металл нь vнэт металл биш гэж шууд ойлгож болно.

-Vнэт эдлэлийг худалдан авахдаа худалдагчаар нь жин, чулуун шилтгээ зэргийг шалгуулж авахаас гадна эдлэлийн нэр, сорьц, жин, чулуун шигтгээний нэр, carat зэргийг бичvvлсэн гэрчилгээ /сертификат/ заавал авах шаардлагатай.

-Ямар ч тунгалаг чулуун шилтгээний арыг будсан эсвэл, далд хийсэн байвал шигтмэл дуураймал гэсэн vг.

-583 юмуу тvvнээс доош сорьцтой алтан эдлэлийг гарынхаа алга эсвэл цэвэр цагаан даавуун дээр сайтар vрэхэд ногоон бал гарах юмуу зэс vнэртэж байвал алт биш гэж ойлгоорой.

Related image

Эрдэнийн чулуун шигтгээтэй алт, мөнгөн эдлэл нь нилээд өндөр vнэтэй учраас хvн бvр худалдан авч чаддаггvй. Иймээс худалдан авах чадвар багатай хvмvvст зориулан хийсэн дууриамал алт, мeнгeн хучилттай эдлэлийг ялгаж таних нь чухал.  Цахилгаан химийн /гальвоник/ хучилттай эдлэл дээр хучилттай гэдгийг тэмдэглэсэн Pt18k, GP18К, Au 0.02 тэмдэглэгээг алтан, MНЦ, нейзилбер тэмдэглэгээг мeнгeн эдлэл дээр тус тус тавьсан байдаг. Vvнээс өөр тэмдэглэгээ ч бий.

 

- КАРАТ гэдэг vг vнэт металл, эрдэнийн чулуу хоёуланд нь хэрэглэгддэг бөгөөд Karat гэж бичсэн байвал "К” vсгээр тэмдэглэх бөгөөд vнэт металлын сорьц, Carat гэж бичсэн байвал "ct” гэж тэмдэглэх бөгөөд эрдэнийн чулууны жин гэж ойлговол зохино. Зөвхөн алтан эдлэлийн сорьцыг каратаар илэрхийлэх бөгөөд 14К гэвэл 583 сорьцтой, vнэт чулуун шигтгээний жин 1 carat байна гэвэл 200 мг буюу 0.2 гр байна.

–Иргэдийн дийлэнх нь 750, тvvнээс доош сорьцтой алтан эдлэлийг маниат гэж ярьж хэвшсэн байдаг. Маниат гэдэг Монгол vг байхгvй бөгөөд Орос хэлний монет буюу зоос гэдэг vгийг буруу хэлсэн хэллэг гэдгийг ойлговол зохино. Гэхдээ магадгvй энэ нь зөв ч байж болох юм. Учир нь зэсийн хайлшийг Монголчууд хvрэл, гууль, мелихор, полиос гээд олон янзаар нэрлэдэг шиг алтны хайлшинд монголчууд шинээр нэр өгч байгаа явдал гэж ойлгож болох юм.

Image result for

-Доржпалам шигтгээг хvмvvс ихэвчлэн бриллиант гэж ярьдаг. Бриллиант гэдэг чулуу мөн л байхгvй. Энэ нь аливаа чулуунд 57-58 ширхэг талст гарган зассан дугуй хэлбэрийн одлог засалтыг хэлдэг юм. Ер нь чулуун шигтгээний талст гарган зассан заслага бvхэн eeр eeр нэртэй байдаг.

-Цагаан алт нь шар алтны нэг тeрлийн хайлш ба хими, геологийн салбарын хvмvvс платиныг цагаан алт гэж орчуулан хэрэглэж байгаа нь буруу ойлголт юм. Цагаан алтыг оросоор белый золота, англиар "White gold” гэж нэрлэдэг. Платина бол бие даасан элемент тул заавал орчуулах шаардлагагvй.

Image result for swarovski

-Swarovski бол байгалийн чулуу биш "imitation” буюу хиймэл чулуу буюу Австри улсын чулуу хийдэг компанийн нэр юм.