"Шинэ үе" продакшны жүжигчин Г.Ундармаа хамтлагтаа төдийгүй хошин урлагт тууштай уран бүтээл туурвиж яваа эрч хүчтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг. Часхийсэн дуутай, цовоо, басхүү хошин урлагийнхан дотроо хамгийн хөөрхөн нь гэгддэг тэрээр нэгэн сайн үйлсийн аян эхлүүлээд байгаа.

Тодруулбал, жүжигчний маань аав нь өвдөж эмнэлэгт сахих болсоноор эмнэлгийн орчин, тохижилт муу байдгийг өөрийн цахим хуудаснаа илэрхийлж "Итгэлийн танхим" нэртэй төслийг их ажлынхаа хажуугаар хэрэгжүүлээд байгаа юм.  Энэ төслийг цаашид ч хэрэгжүүлж олон эмнэлгийг тохижуулахаар "Итгэлийн танхим" Төрийн бус байгууллага байгуулсан.

Тэрбээр саяхан УНТЭ буюу Нэгдүгээр эмнэлгийн үзлэгийн өрөө, коридор, амралтын өрөөг орчин үеийн шийдлээр тохижуулж хүлээлгэн өгсөн бол төслийн ажлаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үргэлжлүүлэхээр засварын ажилдаа ороод байгаа гэнэ.

 

Д.Ана