Урлагийн дундаа шулуун яриа хөөрөөтэй. Чөлөөт хувцаслалттай гэгддэг дуучин Нара сүүлийн үед уран бүтээлийн гэхээсээ илүү телевизийн салбарыг ихэд сонирхох болсон билээ. Тэрбээр NTV-ийн "Showbuzz"  хэмээх нэртэй танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа юм. Үргэлж л бусдын хэл аманд өртдөг түүний талаар шар мэдээ ч ихээр гардаг.

Харин сүүлийн үед түүнийг хөл хүнд болжээ. Тун удахгүй амаржина гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар дуучин, хөтлөгч Нара: "Жаахан жин нэмэхээр хөл хүнд гэх юм. Амны билэгээс ашдын билэг" хэмээн хариулсныг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Ямартай ч дуучин бүсгүй маань "одоо гэр бүлийн талаар бодох цаг минь болчихож. Одооны охид олны танил болоод баян нөхөртэй суугаад жаргах мэт бодоод байх юм даа. Баян нөхөртэй суугаад жаргаад байгаа олны танил хүүхэн байна уу? Алга л байгаа биз дээ. Хэн хэндээ л цагийн зугаа байхгүй юу. Би хэн нэгний цагийн зугаа баймааргүй байна. Чин сэтгэлээсээ сайхан ханьтай учирч хүүхэд төрүүлмээр байна" гэж хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай. Тэгвэл тэрбээр өөрийн сайхан ханьтайгаа удахгүй ээж болох байлгүй дээ.

Д.Ана