Тахиа шувуу өд сөдтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл Хятадын уулын бүсийн нэгэн тосгонд буржгар үстэй гэмээр азарган тахиа байдаг аж. Энэ оны 4 дүгээр сард дэгдээхэй болсон уг азарган тахиа эхэндээ жирийн л тахиануудын адил байжээ.

Харин хожим нь гэнэт л өд сөд нь буржийгаад бусдаас өөр төрхтэй болсон байна. Өмнө нь олон жил тахиа тэжээсэн Зан энэ зүйлд ихээхэн гайхаж байгаа бөгөөд байгаль орчин, генийн бусад өөрчлөлтийн нөлөөгөөр тахиа нь буржгар болсон гэж тэрээр бодож байгаагаа хэлжээ.