"Шинэ үе продакшн"-ынхан мэдэгдэл хийлээ. Тэд өөрсдийн цахим хуудаснаа "facebook болон Twitter хуудаснаа хүний нэрийг барьсан, тэр тусмаа манай продакшны уран бүтээлчдийн нэрийг барьсан хүмүүс маш олноор бий болж байна.

Түүний нэг тод жишээ бол TWITTER хуудсанд Н.Ариунболд гэсэн энэ хүн. МУГЖ Н.Ариунболд-н нэрийг барин маш олон хүмүүстэй харьцаж байна. 

Үүнийг худлаа, мөн Н.Ариунболд буюу Бооёо маань одоогоор ямарч өөрийн гэсэн FACEBOOK болон TWITTER хуудас байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээжээ.

 

Д.Ана