Удаа дараа буюу 5 удаа согтуугаар автомашин жолоодон шал согтуугаар баригдсан эрд найз нар сургамж болгох үүднээс энэхүү бичлэгийг хийжээ. Найз нар нь тусгайлан үйл явдал бэлтгэн архи нь гарсан эрийг сэргэхэд түүнийг 10 жил ухаангүй хэвтсэн гэж хуурчээ. Энэ бүхнийг сонссон эр нэлээд балмагдсан бөгөөд түүнээс хамгийн сүүлд болсон үйл явдлыг асуухад согтуугаар жолоо барьж байснаа хэлжээ. 

Түүнчлэн телевизийн нэвтрүүлгээр АНУ-ын Ерөнхийлөгч Хиллари Клинтон болсон  талаар мэдээлснээс гадна Майли Сайрусыг албадан нутгаас гаргасан гэх мэт мэдээ явуулсан нь согтуу эрийг бараг л итгүүлсэн шахаж. Гэхдээ түүнд ойлгуулах гэсэн хамгийн гол зүйл согтууруулах ундаа хэрэглэсэн үед хэзээ ч автомашин бүү жолоод гэдгийг сануулах явдал байжээ. Тиймээс бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс уг бичлэгийг интернэтэд ийн тавьжээ.