Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярыг монголчууд Түмний баатар гэдэг. Тэрбээр2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэн нь Монголоос  "алтан медаль" хүртсэн анхны тамирчин болсон юм. Удалгүй дөрвөн жилийн дараа "Лондон-2012" олимпоос алтны дайтай мөнгөн медальтай ирж олимпийн хос медальт болж ард түмэндээ дээдлэгдсэн тамирчин билээ.  Мөн тэрбээр Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар харцага цол хүртэж наадамчин олныг баясгасан аваргыг танихгүй хүн байхгүй.

Монголчууд бид аваргаараа бахархаж, түүнд баярлаж явдаг улс. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа "Бүгдийг нь тэврий" хэмээн энэхүү зургаа оруулжээ. Харин түүний найзууд уг зургийг үзээд "сайхан энерги өгсөнд баярлалаа" гэжээ.

Уншигчдынхаа өмнөөс аваргадаа сайхан сайхныг хүсье. Та бүхэн ч бас аваргын "тэврэлт"-ийг аваарай.

Д.Ана