26 настай польш охин Жоанна нүүрэн дээрээ ургасан том хавраа авахуулж, шинэ нүүр суулгуулжээ. Хавдраасаа болж бүсгүй зажилж, залгиж, ярихад тун бэрхшээлтэй байсан бөгөөд хавдрыг нь авсны дараа арьсны 80 гаруй хувийг донор арьсаар орлуулсан байна.


 
23 цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болсон бөгөөд эмч нар түүний шинэ төрх хуучин байдалд нь эргэн оруулна гэдэгт итгэлтэй байгаа аж. Жоанагийн хоргүй хавдар нь удамшлынх бөгөөд ясны асуудал, нурууны мэдрэл, хүчтэй өвдөлт, хөгжлийн бэрхшээл, нүдний хараа болон сонсох эрхтэнд хүртэл нөлөөлдөг гэнэ.

face4

Анагаах ухаанд одоогоор үүнийг эмчлэх эмчилгээ байхгүй бөгөөд түүний шинэ нүүр нь өөр генээс бүтэж байгаа тул хавдар дахин гарахгүй байх хэмээн эмч нар нь үзэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт хагалгаанд орсон Жоанна "Gliwice" хотын Хавдрын төвд хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа хэмээжээ.

face3

Тус хагалгаа нь польш эмч нарын хувьд 2 дахь хагалгаа бөгөөд өмнө чулуу бутлагч машинд нүүрээ авахуулсан эрд нүүр шилжүүлэн суулгасан нь амжилттай болсон юм. Харин дэлхийд хамгийн анх удаа 2010 онд Испани Улсад нүүр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийж байжээ.  Ан хийж яваад золгүй байдлаар нүүрэндээ буудуулж, амьсгалж ч чадахгүй болсон тариачин эрд нүүр шилжүүлэн суулгасан нь маш амжилттай болсон гэнэ.

face22