Жүжигчин Х.Бат-Ундрал хүчтэй уриалгатай хөтлөгч болжээ
2013/12/14
"Guys” хамтлагийн дуучин Хатанбаатарын Бат-Ундрал хэмээх авъяаслаг залууг монголчууд олон уран бүтээлээр нь андахгүй биз ээ. Тус хамтлагийн залуучууд бүгд жүжигчин мэргэжилтэй. Тэд тарснаасаа хойш өөр өөрсдийн мөр мөрөө хөөж мэргэжлээрээ ажиллаж яваа.
Хамтлаг яагаад тарсан тухай асуухад Х.Бат-Ундрал: "“Сайн уу, амьдрал минь” кино хийгээд хамтлаг маань тарсан. Тарах үед бидний үзэл бодол хоорондоо нийлэхээ больчихсон байсан. Тэгээд л ам зөрж муудалцаад дахиж хамт уран бүтээл хийгээгүй. Магадгүй тэр үед бид их омголон байсан байх" хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай.
Тэрбээр олны хараанд өртөхгүй нам гүмхэн байгаа. Харин сүүлийн өдрүүдэд их л завгүй байгаа бололтой.
Учир нь жүжигчин залуу маань өөрийн цахим хуудаснаа "Уугий нь 2013-2014 оны шинэ жилийн баярыг тань мартагдахааргүй тултал нь хөтлөөд, хөгжөөгөөд, дуулаад, зохион байгуулаад өгье" гэсэн уриан гаргаж байгууллагуудын шинэ жилээр хөтлөгч хийхээр зараа тавин нийтэлжээ.
Д.Ана