"Хадгаламж" банкны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа одоогийн "Төрийн банк" буюу тухайн үеийн "Хадгаламж" банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглож 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Ц.Чимэдцэрэн нь  өнгөрсөн хавар шоронгоос суллагдсан юм.  Түүний улсад учруулсан хохирол одоо ч бүрэн барагдаагүй байгаа. Хорих ангид номын санчаар нэлээд олон жил ажилласан гэдэг.

Саяхан түүний талаар "саятан" хэмээх хочтой Ж.Мягмаржаргал, Монгол Улсын  гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагва нарын хамт мөрийтэй тоглож байгаад цагдаа нарт үйлдэл дээ­рээ баригджээ. Эх сур­валжийн хэлж буйгаар тэд их хэмжээний мөн­гөөр мөрийтэй тоглож байсан гэх  мэдээлэл хэвлэлээр гараад удаагүй байгаа билээ.

Ц.Чимэдцэрэн энэ талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би Ж.Мягмаржаргал, Пан Азийн аварга Д.Лхагва, Б.Батболд нартай баригдаагүй. Хамт тоглоогүй. Энэ бол ташаа мэдээлэл. Хэд хоногийн өмнө Хан-Уул дүүрэгт нэг залуугаас утас авах гээд очтол цагдаа нар камерийн бичлэг хийгээд сүржин зүйл болсон. Тэр хавьд хүмүүс тоглох гэж байсан юм уу даа. Яг үнэндээ тоглох мөнгө төгрөгийн боломж ч алга. Тэгэхдээ боломжтой бол тоглоно гэсэн үг биш" хэмээн тайлбар хийснийг энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана